“Тоёота-Таванбогд” ХХК Хятадаас LC200-гаа оруулж ирдэг гэв үү?

Цахим сүлжээнд зарим хүн ийм мэдээлэл түгээх болсон. Энэ талаар “Тоёота-Таван богд” ХХК дараах хариултыг ѳгч байна.

-Таван Богд ХХК нь 2013.03-р сараас Toyota-н албан ёсны дилерээр ажиллаж байгаа, суудлын шинэ автомашины зах зээлд дангаар 55%-н share-тэй компани юм.
LC200-г Европ, Америк, Араб зэрэгт үйлдвэрлэггүй ба Японд Nagoya-д Yoshiwara (Toyota Auto Body Co.,Ltd) болон Tahara гэсэн 2 үйлдвэрт үйлдвэрлэдэг. Хятадад LC200-г цөөн тоогоор Sichuan FAW Toyota Motor Co.,Ltd-д үйлдвэрлэдэг хэдий ч энэ нь Хятадаас гадагш экспортолдоггүй, зөвхөн дотоодын зах зээлд нь зориулагдсан үйлдвэрлэл юм.
1. Toyota-н Япон дахь үйлдвэрлэл
http://newsroom.toyota.co.jp/en/corporate/companyinformation/manufacturing
2. Toyota-н Олон улс дахь үйлдвэрлэл
http://newsroom.toyota.co.jp/en/corporate/companyinformation/worldwide
Мөн Японд үйлдвэрлэгдсэн автомашины арлын дугаар J үсгээр эхэлнэ, Хятадад үйлдвэрлэсэн бол арлын дугаар L үсгээр эхэлнэ.
https://en.m.wikipedia.org/wiki/Vehicle_identification_number
Японд үйлдвэрлэгдсэн манай автомашинуудын гарал үүслийн гэрчилгээ дээр үндэслэж Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу Гаалийн 5%-н албан татвар тэглэгддэг. Бензин 4.5L-с дээш хөдөлгүүр бүхий 4 загвар дээр жил бүр 0.45%-иар буурч Гаалийн албан татвар хөнгөлөгддөг.
http://www.mfa.gov.mn/wp-content/uploads/2015/02/———————————————————————————————.pdf

SHARE