Н.Батсуурь аваргын малгайны тэмдгийг “Дарьганга гоёл”-ынхон урлажээ

Энэ жилийн наадамд Увс аймгийн Ховд сумын уугуул Улсын арслан Н.Батсуурь түрүүлж Монгол Улсын Аварга цол хүртсэн юм. Тэгвэл түүний Аварга цолны малгайны тэмдгийг “Дарьганга гоёл” компанийнхан ѳчигдѳр /2018.7.21./ урлаж дуусчээ. Монгол бѳхийн цолны тэмдэг нь бѳхчүүдийг цолоор нь ялгах зорилготой бий болсон бѳгѳѳд Аварга цолтных 5.5 см-ын голчтой алтадсан хангарьдын дүрстэй байдаг юм.

Эх сурвалж: www.news1.mn  Д.Бат-Очир

SHARE