АРДЧИЛСАН НАМААС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Шаардлагад  “ Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлд зорчигсод зам тээврийн осолд өртөж, 20 орчим иргэн амь насаа алдсан нь харамсалтай.  Замын хөдөлгөөнд оролцогчдын хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бус байдал, хяналт зохицуулалт сул байгаагийн улмаас зам тээврийн ослын тоо нэмэгдсээр байна.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, сахиулах, зөвлөх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан ажил, үүргээ ухамсарлаж, илүү хариуцлагатай хандаж, үүссэн нөхцөл байдалд шуурхай  зохицуулалт, арга хэмжээ авч ажиллахыг шаардаж байна” гэжээ.

 

Л.Сайнбаяр 24tsag.mn

SHARE