МАН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг хөөх эсэх талаар хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуваарийн дагуу өчигдөр /2018.6.18./ хуралдсан. Энэ хурлаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг бүлгээсээ хөөх эсэх талаар хэлэлцжээ.

Учир нь Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт АТГ-ын үүдэн дээр мэдэгдэл хийхдээ 60 тэрбумын гэх мэтийн томоохон хэргүүд яагаад сураггүй болоод байна вэ. Энэ хэргийг шалгана, эцэслэнэ, гэм бурууг тогтооно гэж албан тушаалд очсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нар хаана явна. Ер нь 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон М.Энхболд УИХ-ын дарга байх эрхгүй гэж мэдэгдсэн юм.

Бүлгийн хурлаар түүнийг хэлэлцсэн нь ийм учиртай аж. МАН-ынхан “эсэргүү” Л.Оюун-Эрдэнийг хэрхэхээр шийдсэн нь тодорхойгүй байна. Мөн өчигдрийн даваа гаригаас эхлээд нэр бүхий хэвлэлүүд, цахим сүлжээгээр Л.Оюун-Эрдэнэ рүү хийж буй дайралт идэвхижлээ.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо 

SHARE