УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ АТГ-ын даргаас тайлбар авна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2018.6.18./ АТГ-ын дарга Х.Энхжаргалд ийм асуулт тавилаа. Тодруулбал, тэрээр 60 тэрбумын гэх асуудалд Эрүүгийн хуулийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжүүдийн аль нь байхгүй болохыг тогтоосон талаар тайлбар хүссэн байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт АТГ-т тайлбар өгч гарч ирээд 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон М.Энхболд УИХ-ын дарга байх эрхгүй гэж мэдэгдсэн юм. Харин дараа нь УИХ-ын даргын зөвлөх БГүнбилэг дээрх асуудлыг АТГ. ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлгүй байна гэсэн юм.
Эрхэм гишүүн АТГ-ын даргаас маргааш тайлбарын хариуг авна.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE