Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилэв

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.

Хуралдаанд оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулснаар өргөтгөсөн хуралдаан эхлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

SHARE