Mонгол зурхайн хэмнэл

Төөргийг тооцоолсон МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), МУИС-ын профессор, зурхайч Урианхай Л.ТЭРБИШ

Эл сар билгийн тооллын зуны тэргүүн сарын 18-наас зуны дунд сарын  18 хүртэл үргэлжлэнэ. Энэ сарын 16 балжинням, 17 дашням, 18 модон хохимой, тэрсүүд давхарласан өдөр болно. Эл сар гал махбода дэлгэрэхийн эрхээр хүний биеийн хий, цусны гүйдэл түргэсч, шар ус ба хөлсний нүх сүв бүрмөсөн нээгдэж, бодисын солилцоо өрнүүн болж, биеийн элч гадагш тархан, гал махбодын орон болох зүрхний судал эрчимжин гүйж, судлын лугшилт нь хөхөөн дуу мэт бүдүүн алгуур лугшина. Бөөрөө энхрийлбэл зохистой цаг. Эл сарын 6-ны 01 цаг 43 минутад Буудай боловсрох, 22-ны 18 цаг 33 минутад Зуны туйл болох улирал тус, тус эхлэнэ.

Буудай боловсрох. Энэ өдрөөс эхлэж хамаг яаралтайгаар үр цацах зохистой цаг болно. Наран шар замын 75 хэмд, буудай боловсрох гэдэг нь буудай, арвай мэтийн тарималын боловсрохыг тодорхойлж буй хэрэг юм. Буудайн үр хүндрэн хөхөрч эхлэдэг цаг юм. Хур борооны улиралд хий, агаар туйлын чийглэг болохоор эд, хэрэгсэл ба хувцас, хунар хялбархан ялзардаг. Тиймээс тунгалаг сайхан өдөр хувцас, хунар, ном, дэвтрээ хүртэл наранд дэлгэж хатсаны дараа хадгалбал сайн. Жимсний толгой дэлгэрч, алз олшрон, олонхи амьтны үржих үе эхлэнэ. Малчин ард үрээ, даагаа сургаж, хүүхдүүд морь унаж сурах сайхан цаг эхлэнэ.

Зуны туйл. Наран шар замын 90 хэмд, энэ өдрийн наран бол хамгийн өндөр хэмжээнд хүрч, нарны гэрэл нь бараг умарт буцалтын шугам дээр шууд тусахаас энэ өдрийг өнгөрвөл наран идэн, идэнгээр өмнөшилж, өндөрөөс нь аажмаар хасагдахаас өдөр нь нэг нэг өдрөөсөө охор болдог. Нарны газрын гадаргуйд цацуулах элчийн хэмжээ нь газрын гадаргаас агаар тийш дарагдахаас илүү болохоор зуны туйлын дараа өдрийн дулаан нь үргэлжлэн дээшилдэг.

Зуны туйлаас эхлэх есний тоолол.

Манай улсын эртний үед зуны улирлын уур амьсгалын хувиралтыг тусгасан нэг зүйлийн “Зуны туйлаас эхлэх есний тоолол”-оор өдрийг тэмдэглэх арга байжээ. “Зуны туйлаас эхлэх есний тоолол”-ыг бас зуны есөн ес гэдэг. Үүнд зуны туйлын өдрөөс эхлэж, 9 өдөр бүрийг нэгэн хэсэг болгож, “Нэг 9”, “Хоёр ес”… гэж тоолоод, “Есөн ес” наян нэгэн өдөр хүрч төгсдөг. Умард орны хөдөө тосгонд уламжлагдсан “Зуны ес есийн тоолол”-ын үгс нь Нэг ес, хоёр есд гараас дэвүүр үл салмуй. гурван ес хорин долоон өдөрт мөсний ус нь бал адил амтлаг. Дөрвөн ес 36 өдөрт асгарсан хөлс хувцас нэвтрэмүй. Таван ес 45 өдөрт модны орой хуурайшна. Зургаан ес 54 өдөрт гадаа удаан явж үл болно. Долоон ес 63 өдөрт  шөнийн хучилганд дан хучлага ч үл хэрэгсэмүй. Найман ес 72 өдөрт жигнэж даарахаас болгоомжлоорой. Есөн ес 81 өдөрт хөвөнтэй хувцас хэрэг болмуй хэмээлцдэг. Хөх мөрний өмнүүр халуун орон газар уламжлагдсан зуны есөн есний тоолол нь даруй нэг ес, хоёр есд дэвүүрийг гараасаа үл салгамуй. гурван ес 27 өдөрт мөсний усан бал адил амтлаг. Дөрвөн ес 36 өдөрт биеэ угаасан мэт хөлсөө арчмуй. Таван ес 45 өдөрт толгойд тавьсан эм домын навч нь дэрвэлзмүй. Зургаан ес 54 өдөрт Бурханы сүмд орж сэрүүцмүй. Долоон ес 63 өдөрт унтахуйд дан хөнжил ирмүй. Найман ес 72 өдөрт жияа хөнжил хучих хэмээн боддолхийлмуй. Есөн ес наян нэгэн өдөрт өдөрт өрх бүр гэрээ дулаалмуй. Эдгээр “Зуны есөн ес”-ний дуулал нь цөм хүмүүсийн халуун хүйтний сэрэгдэл болох бөгөөд уур амьсгалын хувиралтыг амьдрал ахуйд тустай байдлаар гаргасан юм. Таны зурхайн хэмнэл өмнөх сарынхтай төсөөтэй тул заслыг дахин хийлгэх хэрэггүй.

 

 

Хулгана жилтэн

1972,1996 оны эрчүүд болон 1984 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1984 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1924 эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1936, 1960 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1960 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1912, 1924, 1984, 1996 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1924, 1996 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1912, 1924, 1948, 1960, 1984, 1996 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1972 оны эрчүүд насны шүтээн сүлд доройтох гэмтэй тул “Цэнд” номыг уншуулж засаарай. Хулгана жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 5, 17, 21, 29; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

Үхэр жилтэн

Элдэв бузар идээнээс болгоомжил. 1913, 1973 оны эмэгтэйчүүд болон  1937, 1997 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1961 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1925, 1985 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1949 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1937, 1997 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Үхэр жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 6, 10, 18, 22, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Бар жилтэн

1926, 1986 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1938 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1974 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1914 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1926, 1950, 1986 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1938 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1926, 1998  оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1914, 1938, 1986 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1914, 1938 оны эмэгтэйчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. Бар жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 7, 11, 19, 23; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

Туулай жилтэн

1963 оны эмэгтэйчүүд болон 1975 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1915, 1951 оны эрчүүд  болон 1963 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1915, 1927, 1951, 1963, 1987, 1999 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1939, 1975 оны нийт хүмүүс аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. Нийт эмэгтэйчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. Туулай жилтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1927, 1987 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. Туулай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 20, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 1, 8, 15, 22, 29 болно.

Луу жилтэн

1976 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1916, 1952, 1976 оны эмэгтэйчүүд болон 1988, 2000 эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна.  1940 оны эрчүүд болон 1964 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1940 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1916, 2000 эмэгтэйчүүд болон 1940 оны нийт хүмүүс санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1964, 1976 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1940 оны эрчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. 1916, 1940, 1952, 1988 оны эрчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. 1928, 2000 оны  эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1964 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. Луу жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 9, 13, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Могой жилтэн

1941, 1977 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1929 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн.  1965 оны эмэгтэйчүүд эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1941 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1953 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1977 оны эрчүүд  эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1917, 1953, 1989 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1941, 1977 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Хүмүүний хэл ам ирнэ “Цагаан шүхэрт”, “Хамчүнагва”, “Хийморийн сан” тавиулах зэргийн аль нэгийг хийлгэж засаарай. 1929, 1965, 2001 оны эрчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1929, 1965, 2001 оны эрчүүд ад зэтгэрийн хорлолд өртөгдөж магадгүй тул  “Насны судар” уншуулбаас сайн. Могой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 10, 14, 22, 26; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

Морь жилтэн

1954 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1930, 1966, 1990 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1978, 1990 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1918, 1930, 1954, 1966, 1990, 2002 оны эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1918 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно.  1990 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1930, 2002 оны эрчүүд элдэв зэтгэр, түйтгэр тохиолдовч гэмгүй өнгөрнө. Батжуулахын тулд бурхан шүтээндээ зул, хүж сайн өргө. 1966 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1918 оны эмэгтэйчүүд болон 1954 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. Морь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 11, 15, 23; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 6, 13, 20, 27 болно.

 

Хонь жилтэн

1955 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1967 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1931, 1991 оны эрчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. 1943, 2003 оны эмэгтэйчүүд болон 1967 оны эрчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. Нийт эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Нийт эрчүүд сахиус шүтээндээ зул, хүж сайн өргө. Нийт эмэгтэйчүүд сайн нөхрийг шүтсэн мэт гадна дотнын гай барцад үл учрах сайн. 1919, 1979 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. Хонь жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 12, 16, 24; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Бич жилтэн

1920 оны эмэгтэйчүүд болон 1944 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1944 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Бичтэй бүх эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. Элдэв бузар идээнээс болгоомжил. 1980 оны эрчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1980 оны эмэгтэйчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1920 оны эрчүүд болон 1980 оны эмэгтэйчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. Бич жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 1, 13, 17, 25; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26  болно.

Тахиа жилтэн

1921 оны эмэгтэйчүүд тэнгэр зэтгэр булаалдаж эд агуурсад гарз гарахын нигуур буй тул шүтээндээ “Түй” өргүүлбэл сайн. 1933, 1957 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1957 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1945, 1981 оны эрчүүд болон 1933 оны эмэгтэйчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1957 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1909, 1933, 1945, 1969, 1981 оны эмэгтэйчүүд аливаа ажил үйлс бүтэх боломжтой боловч, бататгахын тулд хийморийн сан тавиулж, дарцаг хийсгэвээс сайн. 1909, 1933, 1945, 1969, 1981 оны эмэгтэйчүүд дээдсийн зэмлэл хүлээн, сэтгэл хямрах, зүүд эвгүйдэх нигууртай тул бэртэж гэмтэхээс сэргэмжилж, амьтны амь таслахыг тэвчүүштэй. “Юм” судар уншуулбаас бүх зүйл тэгшрэх сайн. Тахиа жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 2, 6, 14, 18, 26, 30; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 5, 12, 19, 26 болно.

Нохой жилтэн

1970, 1994 оны эмэгтэйчүүд болон 1994 оны эрчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1946, 1970 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1958, 1982, 1994 оны эмэгтэйчүүд эд агуурсад гарз гарах гэм буй тул хүүхэд ядууст өглөг өргө. Нийт эрчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. 1934 оны эмэгтэйчүүд хэл амнаас болгоомжилж, “Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно1922, 1946, 1958, 1994 оны эмэгтэйчүүд болон 1934 оны эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1922, 1994 оны эмэгтэйчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1910 оны эрчүүд зүүд муудан, өвдөх гэм буй тул “Цэнд” уншуулбаас засагдна. 1934, 1982 оны эмэгтэйчүүд болон 1970 оны эрчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. Нохой жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 3,15, 19, 27; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 7, 14, 21, 28 болно.

Гахай жилтэн

1923, 1935, 1959, 1971, 1995 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, цогийн наран бүдгэрч, аливаа явах суух үйл бүтэмжгүй тул хэл амнаас болгоомжилж “Доржнамжом”, “Чогжүмүнсэл” уншуулах, сан олонтоо тавиулах, хийморийн дарцаг хийсгэх зэргийн аль нэгийг хийж засууштай. Нийт эрчүүд насан сүлд доройтох, зүүд эвгүйдэх гэмтэй тул шөнө орой анхаарамжтай явж, “Цэнд“ уншуулбаас засагдна. 1935, 1971 оны эрчүүд сайн муу тэмцэлдэх тул шүтээндээ залбиран сайн талаа сайжруул. 1935, 1995 оны эмэгтэйчүүд өвдөх хийгээд гэмтэж бэртэхийн нигууртай тул эмчийг шүтэж, “Гурван гүрэм” уншуулбаас засагдна. 1959 оны эрчүүд болон 1971 оны эмэгтэйчүүд бие, эрхтэн амгалантай, хэл ам гарваас амирлах нь хялбар.Элдэв бузар идээнээс болгоомжил. 1923 оны эмэгтэйчүүд эд хомсдон найз нөхдийн сэтгэл урвах гэм буй тул хурлын чуулганд идээ өргөн, хүүхдийг баясга. 1935, 1971 оны эрчүүд санаж сэдсэн үйлд сэв гарч болзошгүй тул “Алтангэрэл” уншуулбаас засагдна. 1947 оны эрчүүд орлого хомсдож, эд агуурсын гарлага гарах гэмтэй тул “Намсрай” тахиулах буюу хишиг даллага авахуулахын аль нэгийг хий. 1911, 1947, 1983 оны эрчүүд хэл амнаас болгоомжилж,“Цагаан шүхэрт” уншуулбаас өлзийтэй болно. 1911, 1947, 1983 оны эмэгтэйчүүд хийморь доройтож, эд хөрөнгө хорогдож, өвчин ороож болзошгүй. Гахай жилтэн таны аливаа ажил үйлийг хийхэд нэн тохиромжтой, од гариг, жил өдөр тэргүүтний хэм, хэмнэл эерэг сайн байх өдрүүд нь 4, 8, 16, 20, 28; харин таны элдэв үйлийг хийхдээ хянамгай байж, биеэ энхрийлбэл зохилтой, од гаригийн муу хэм хэмнэлт өдрүүд нь 2, 9, 16, 23, 30 болно.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын  6, 12, 18, 24, 30-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 1, 7, 13, 19, 25, 31-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 2, 8, 14, 20, 26-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 3, 9, 15, 21, 27-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 4, 10, 16, 22, 28-ы луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 5, 11, 17, 23, 29-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 8, 16, 24-нд зүүн урагш; 1, 9, 17, 25-нд баруун; 2, 10, 18, 26-нд баруун урагш; 3, 11, 19, 27-нд зүүн хойш; 4, 12, 20, 28-нд зүүн; 5, 13, 21, 29-нд баруун хойш; 6, 14, 22, 30-нд хойш; 7, 15, 23, 31-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

Та өдөр тус бүрийн хэмнэлээс гадна  тухайн өдрийн сайн цагуудыг мэдэх нь чухал. Энэ юуны тул хэмээвээс аливаа үйлийг тухайн өдрийн сайн цагт хийвээс од, гариг, жил өдөр, барилдлага тэргүүтний харш муу нөлөөнд үл автагдах болно гэж урьдын мэргэд дахин, дахин айлдсны тул болой. Энэ сарын  5, 11, 17, 23, 29-ны өдрийн могой, бич, тахиа, гахай, бар, луу цаг нь; 6, 12, 18, 24, 30-ны морь, хонь, нохой, гахай, үхэр, луу; 1, 7, 13, 19, 25-ны хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа; 2, 8, 14, 20, 26-ны бар, туулай, могой, бич, нохой, гахай, 3, 9, 15, 21, 27-ы луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр; 4, 10, 16, 22, 28-ны өдрийн морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай цагууд нь сайн болно. Бас хол газар удаан хугацаагаар суухаар  яваар одогсод 1, 9, 17, 25-нд зүүн урагш; 2, 10, 18, 26-нд баруун; 3, 11, 19, 27-нд баруун урагш; 4, 12, 20, 28-нд зүүн хойш; 5, 13, 21, 29-нд зүүн; 6, 14, 22, 30-нд баруун хойш; 7, 15, 23-нд хойш; 8, 16, 24-нд урд зүгт тус, тус мөрөө гаргууштай.

 

Ажил үйлийн дугаар

1  Худалдаа арилжаа, бизнесийн үйлд сайн

2 Мөнгө хадгалуулахад сайн.

3 Эд агуурс авахад сайн.

4 Мөнгө зээлэхэд сайн.

5 Аялал жуулжлал хийхэд сайн.

6 Хүний нутагт суухаар явахад сайн.

7 Арвижуулах, дэлгэрүүлэх бүхэнд сайн.

8 Найз нөхөдтэйгээ хамтарч, элдэв үйлийг түргэн бүтээхэд сайн.

9 Цар ихтэй үйлийг эхлэхэд сайн.

10 Ном үзэх, бясалгал хийх, курс дамжаанд ороход сайн.

11 Өглөг хандив өргөхөд сайн.

12 Дээдсээс халамж хүсэхэд өлзийтэй.

13 Нүүдэл суудал хийх сайн.

14 Шинэ гэр байранд орох өлзийтэй.

15 Байшингийн суурь тавихад өлзийтэй.

16 Эмчид хандаж, эм засалд ээлтэй өдөр.

17 Гэрээ хэлцэл байгуулах, хамтын хөдөлмөр эхлэхэд сайн.

18 Хань, ижлээ сонгох, найр хурим хийхэд тохиромжтой.

19 Үс авахууулах, засуулахад сайн.

20 Хувцас эсгэх, чимэг зүүх, үнэт эдлэл авахад сайн.

21 Зочин хүлээн авахад сайн.

22 Ан гөрөө хийх, мал муулах өдөр.

23 Элдэв үйлд болгоомжтой хандах өдөр

24 Хүчлэн бүтээх үйлд сайн.

25 Өр нэхэх, өрөө барагдуулахад сайн.

26 Хэрүүл тэмцлээс зайлшхийгүүштэй өдөр

27 Архи, тамхи болон таарамжгүй идээнээс татгалзууштай өдөр.

28 Сэтгэл муутантай харьцахгүй байх өдөр.

29 Өргөдөл өргөх, гомдол гаргахад ээлтэй.

30 Ном уншуулж, засал хийлгэхэд сайн.

  2 12 19 24
Xулгана 1 3 1 3
Үхэр 5 2 5 2
Бар 7 1 7 1
Туулай 4 2 4 2
Луу 6 5 6 5
Могой 3 4 3 4
Морь 1 3 1 3
Хонь 5 2 5 2
Бич 7 1 7 1
Тахиа 4 2 4 2
Нохой 6 5 6 5
Гахай 3 4 3 4

 

 

  1 14 21 30
Xулгана 8 9 8 9
Үхэр 11 8 11 8
Бар 10 11 10 11
Туулай 9 10 9 10
Луу 11 8 11 8
Могой 10 11 10 11
Морь 8 9 8 9
Хонь 8 9 8 9
Бич 11 8 11 8
Тахиа 10 11 10 11
Нохой 9 10 9 10
Гахай 11 8 11 8

 

 

  7 10 16 25
Xулгана 12 13 12 13
Үхэр 15 14 15 14
Бар 12 15 12 15
Туулай 14 13 14 13
Луу 15 14 15 14
Могой 12 15 12 15
Морь 14 13 14 13
Хонь 12 15 12 15
Бич 14 13 14 13
Тахиа 15 14 15 14
Нохой 14 13 14 13
Гахай 12 15 12 15

 

  4 27
Xулгана 16 16
Үхэр 16 16
Бар 16 16
Туулай 16 16
Луу 16 16
Могой 16 16
Морь 16 16
Хонь 16 16
Бич 16 16
Тахиа 16 16
Нохой 16 16
Гахай 16 16

 

 

 

  6 8 9 13 29
Xулгана 17 18 17 18 17
Үхэр 19 20 19 20 19
Бар 21 17 21 17 21
Туулай 18 19 18 19 18
Луу 20 21 20 21 20
Могой 21 17 21 17 21
Морь 18 19 18 19 18
Хонь 18 19 18 19 18
Бич 20 21 20 21 20
Тахиа 17 18 17 18 17
Нохой 19 20 19 20 19
Гахай 21 17 21 17 21

 

 

 

  11 18 22
Xулгана 22 23 22
Үхэр 24 22 24
Бар 23 24 23
Туулай 22 23 22
Луу 24 22 24
Могой 23 24 23
Морь 24 22 24
Хонь 23 24 23
Бич 22 23 22
Тахиа 24 22 24
Нохой 23 24 23
Гахай 22 23 22

 

 

  15 17 23
Xулгана 25 26 25
Үхэр 26 25 26
Бар 25 26 25
Туулай 26 25 26
Луу 25 26 25
Могой 26 25 26
Морь 25 26 25
Хонь 26 25 26
Бич 25 26 25
Тахиа 25 26 25
Нохой 26 25 26
Гахай 25 26 25

 

 

  20 28
Xулгана 27 28
Үхэр 28 27
Бар 27 28
Туулай 28 27
Луу 27 28
Могой 28 27
Морь 27 28
Хонь 28 27
Бич 27 28
Тахиа 28 27
Нохой 27 28
Гахай 28 27

 

 

 

  3 5 26
Xулгана 29 30 29
Үхэр 30 29 30
Бар 29 30 29
Туулай 30 29 30
Луу 29 30 29
Могой 30 29 30
Морь 29 30 29
Хонь 30 29 30
Бич 29 30 29
Тахиа 30 29 30
Нохой 29 30 29
Гахай 30 29 30

 

 

SHARE