Үүрэн холбооны сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг нийлүүллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн санхүүжилтээр ОБЕГ-т  үүрэн холбооны сүлжээ үүсгэгч дөрвөн ширхэг төхөөрөмжийг худалдан авах тендерийг зарласан юм.  Тус  тендерт  “Unitel” ХХК шалгаран, төхөөрөмжийг нийлүүллээ.

Ингэснээр төв суурин газраас алслагдсан газар нутагт тохиолдсон аливаа гамшиг ослын үед хурдан хугацаанд найдвартай харилцаа холбоо тогтоох боломж бүрдэж байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE