Г.Бясман: Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан хэргийг шалгаж байна

 Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман цагдаагийн албан тушаалтнууд сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан талаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгасан байна. Улмаар холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналаа прокурорт ирүүлжээ.

Прокурорын байгууллага одоогоор тус хэргийг шалгаж байгaа учир энэ талаар өөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

2018 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс өчигдөр зарлагдсан ба манай улс хоёр байраар ухарсан юм. Үүнд эрх мэдэлтнүүдээс ирэх дарамт шахалт, улс төрийн намуудаас хараат байдал, тухайн байгууллагын өмчийн хэлбэр, хэвлэлийн эзэмшлийн хэт төвлөрөл нь нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

SHARE