Ерөнхийлөгч Х.Баттулга генералын цолыг хураах зарлиг гаргах гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий гурван генералын цолыг хураах зарлиг гаргах гэж байна.

Ингэхдээ хоёр хошууч генералын цолыг бригадын генерал болгон бууруулж, нэр бүхий бригадын генералын цолыг хураахаар шийдэж байгаа гэнэ.

Харин хэн хэн гэдэг генералуудын цолыг хураах гэж байгаа нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ эх ингэж цолоо хураалгах хэмжээний асуудалд нэр холбогдсон долдугаар сарын 1-ний асуудлаар ял шийтгүүлсэн ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд, улсын нөөцийн хөрөнгө завшсан хэргээр ял шийтгүүлсэн ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш, албан тушаалаа урвуулан ашиглаж байлдааны онгоцны мотор худалдахыг завдсан хэргээр ял шийтгүүлсэн ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах штабын командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нар байх магадлал өндөр байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE