Машин дээр кран унажээ

Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унажээ. Ийнхүү кран унахдаа зогсоол дээр байсан “Приус” маркийн гурван машиныг дарсан байна. Дээрх машинуудад хүн байхгүй байсан хэдий ч кранд байсан жолоочийг түргэн тусламж ирж авч явсныг эх сурвалж мэдээллээ. Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа тул албаны хүмүүс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

 

SHARE