Булууны яс болоод байгаа Бөхийн өргөөг нь төрд авчихъя, тэгээд юуны төлөө зодолдохыг нь харъя

Үндсэндээ Монгол бөхийн өргөөний төлөөх дайн тэртээ 2000 оноос хойш үргэлжилж байгаа юм. Одоо бүр ил цагаандаа гарав. Энэ дайны тэргүүн эгнээнд Монгол бөхийн дархан аваргууд явж байна. Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар талцчихсан Бөхийн өргөөгөө булаалдаад золгож байна.

Тэднээр бахархдаг байв. Одоо өмнөөс нь ичиж үхмээр юм болж байна. Тэд бүгдээрээ Бөхийн өргөөний төлөө зодолдоогүй л гэнэ. Гэвч Бөхийн өргөөг л булаалдаад байгааг ард түмэн харж байна. Ер нь бол Бөхийн өргөө бол мөнгө их олдог том байшин. Харин монгол бөх бол монголчуудын уламжлалт соёл юм. Тэгэхээр энэ аваргууд, тэднийг дагасан бөхчүүд соёлоо авч үлдэх гэж зодолдоогүй нь тодорхой байгаа юм.

Хэрвээ зөвхөн монгол бөхийн төлөө гэвэл Бөхийн өргөөтэй, өргөөгүй удирдаад хөгжүүлээд байж болох л эд. Тийм учраас ганц гарц байна. Булууны яс болоод байгаа Бөхийн өргөөг нь төрд авчихъя. Дутагдаад байдаг эмнэлэг юм уу, сургууль болгочихъё. Тэгээд юуны төлөө зодолдохыг нь харъя.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

SHARE