Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөө өглөө 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тэрээр шүүх хуралд хорих 461-р хорих ангиас онлайнаар оролцсон бөгөөд түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр үргэлжлүүлэн 30 хоног хорихоор шийдвэрлэв. Одоо С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болж байна.

SHARE