ГЕГ-ын дарга Б.Асралт, БНХАУ-ын ГЕГ-ын дарга Ни Юүэ Фен нар хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 2018 оны дөрөвдүгээр сарын 8-12-нд БНХАУ-д хийх албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Энэ айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэ Фен нар Хар тамхи мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, ховор ан амьтан, ургамал, түүх соёлын ховор бүтээлийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх, мөрдөн шалгах чиглэлээр туршлага солилцох, гаалийн ажилтныг мэргэшүүлэх сургалтанд хамруулах хүрээнд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо.

SHARE