АН-ын баярын хурал жагсаал цуглаантай эхлэв

Монголын Улстөрийн томоохон хүчин болох Ардчилсан намын 28 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тус нам шинэчлэл хийж, анх удаа гишүүдээсээ сонгогдсон даргатайр ойгоо угтаж байгаа юм.

Гэтэл намын ротацын буюу дотоод сонгууль дүрэм журмын хүрээнд явагдаагүй хэмээн нэлээд дуулиан шуугиан үүсгээд байгаа билээ.
Баярынхаа өдөр жагсаал хийж байгаа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид “бид төв намаасаа дүрэм журмаа л баримтлахыг хүсч жагсаж байгаа.

Дотоод сонгуульд нэг ч хүн санал өгөөгүй байхад намынхаа эсрэг ажиллаж байсан хүмүүсийг дэмжиж байгаад харамсч байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэдэг хүн бид бүхний санал, дэмжлэгээр намын дарга болсон. Гэтэл өнөөдөр биднийг баярын хуралд ч оруулахгүй байгаа нь Ардчилсан нам нэг хүний эрхшээлд орж байгааг илтгэж байна” гэлээ.

SHARE