1939 оны дайны үеийн байлдааны онгоцны бөмбөг олджээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь  Гүрмийн нуурын зүүн захаас 200 метрийн зайд онгоцны 2 ширхэг бөмбөг байна гэсэн мэдээллийг нутгийн иргэдээс ЗХЖШ-т ирүүлжээ. Энэ мэдээллийн дагуу ЗХУШ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүний хамт газар дээр нь очиж ажиллажээ.

Ажлын хэсгийг тухайн газарт очиход урт нь 70 см, диаметр 75 см, урт нь 58 см, диаметр 68 см-тэй онгоцны хоёр ширхэг бөмбөг байсан бөгөөд сумын удирдлагууд бөмбөгийг элсэрхэг хөрсөнд 60-90 см гүнд булаж далдлан тэмдэглэж, хамгаалалтад авсан байсан юм.

Тиймээс устгалын бүлэг бөмбөгийг ухаж гарган Гүрмийн нуураас 7 км зайд Могойт хошууны карер байсан нүхрүү зөөвөрлөж өндөр хамгаалалтан дор тэсэлж аюулгүй болгосон байна.

Энэхүү бөмбөг нь 1939, 1945 оны дайны үед хэрэглэж байсан байлдааны зориулалттай онгоцны бөмбөг байсан байна. Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ЗХУ-ын АТУА-ийн 150 дугаар бөмбөгдөгч авиацын хороо, 2-3 зенитийн дивизонтой байрлаж байжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE