Марк Цукерберг ганц өдрийн дотор таван тэрбум доллараар ядуурчээ

“Facebook” компанийн үүсгэн байгуулагч ба гүйцэтгэх захирал Марк Цукерберг тус компанийн хувьцааны ханш ганц өдрийн дотор долоон хувиар үнэгүйдэхэд даруй 4.9 тэрбум ам.доллар алджээ. Их Британийн “Cambridge Analytica” анализ шинжилгээний компани “Facebook” сүлжээний 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулж, үүний үндсэн дээр америкуудын улс төрийн байр суурийг судлах алгоритм бүтээж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан нь ийнхүү “Facebook” компанийн хувьцааны ханшийг эрс унагасан байна.

Марк Цукерберг дэлхийн толгой баячуудын жагсаалтад нэг байраар ухарч, түүнийг хөрөнгийн хэмжээгээр “Inditex” компанийн үүсгэн байгуулагч Амансио Ортега гүйцэж түрүүлсэн аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE