Энэ гаригийн улс түмний анхаарлын төвд Монголын хүү Цахиагийн Элбэгдорж

Монгол Улсын Төрийн тэргүүн байсан хүн дэлхийд Монголыг шагшруулж, ертөнцийн тулгамдсан асуудлаар дэлхийтэй ярьж байна.

Монгол Улс, үндэстэн, угсаатны түүхэнд их эзэн Чингис хаан, түүний үр сад, угсаа залгамжилсан их хаадаас хойш, дэлхийтэй ярьж буй монгол хүмүүн бол манай Монголын хөвгүүн Цахиагийн Элбэгдорж ажээ.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа дэлхийн бүх улс орны удирдагч нарыг Даяар Монголын голомт Бүрэн эрхт, Тусгаар тогтносон Улсын төв, нийслэл Улаанбаатар хотноо тоонот монгол гэрт бөөгнүүлэн цуглуулж АСЕМ-ыг чуулуулж хуралдуулсан нэгэн.

Монголын ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг Ц.Элбэгдорж АНУ, БНАСАУ-ын хэлэлцээрийг Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод хийх санаачилгыг дэвшүүлж ажил хэрэг болгохоор итгэл төгс, хичээнгүй зүтгэлийг эхлүүлж чадлаа.

Энэхүү мэдээ, мэдээллийн талаар гариг ертөнцийн бүх хэвлэлүүд бичин ярьцгааж, үзүүлэн түгээж байна. Бидний монголчууд дундаас Ц.Элбэгдоржоос өөр хүн ингэж твиттерт жиргэсэн бол “гөлөөг” ч гэж дуудах бүс нутаг, тив, дэлхийн нэг ч улстөрч, удирдагч байхгүй байлаа.

Уг асуудлыг олон улсын анхааралд өртүүлэх үнэлэмж Ц.Элбэгдоржид байгаа юм байна. Ц.Элбэгдорж Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын иргэн төдийгүй дэлхийн элч ажээ.

Америкийн тал “Улаанбаатар байж болох хувилбар” гэсэн бол Өмнөд Солонгос түүнийг нь мэдээлж, манай хөрш Орос, Хятад хоёр улс гайхаж байна.

Улс эх орондоо төдийгүй бүс нутаг, тив, дэлхийд түгээмэл танигдсан нийтлэг улстөрч Монголд болон энэ ертөнцийн улс орнуудад ч ховор болов уу.!

Бүү атаарх бусад орны удирдагч нар аа.!!!
Монгол хүний саруул ухаанд итгэ!!!

Эх сурвалж: Б.Хишигбатын нүүр номоос…

 

SHARE