МИАТ-ийн дараагийн захирлын нэр Ерөнхий сайдын дэргэдээс дуулдаж эхэллээ

МИАТ ХК-ийн захирал Т.Тамирын гаргасан шийдвэр, тус компанийн зарим худалдан авалт, түрээстэй холбоотой асуудал хэвлэлээр хэсэг бичигдсэн.

Тэгж байтал Үндэсний аудитын газрын төлөвлөгөөт шалгалт МИАТ ХК-д орсноор тиймэрхүү мэдээлэл зогссон юм.

Тэгвэл Т.Тамирыг “ухах ажиллагаа” дуусаагүй бололтой.

Үйл явдал өшөө цаашаа үргэлжилж, МИАТ ХК болоод Т.Тамир захиралтай холбоотой мэдээллүүд цуварч магадгүй юм байна.

Учир юу гэвэл өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газар солигдсоноос хойш зарим агентлаг, төрийн өмчит компаниудын захирлыг өөрчлөх ажил тун чиг чимээ анир багатай, аажмаар явагдаж байгаа. Тэгэж онилуулсан албан тушаалтнуудын нэг нь МИАТ ХК-ийн захирал Т.Тамир болоод байгаа юм байна.

Т.Тамирын оронд очихоор сонирхож байгаа хүн нь өдгөө Ерөнхий сайдын дэргэд, шадарлан ажилладаг нэгэн гэнэ. Тэр хүнийг ЗТХЯ-ны зарим удирдлага хүчтэй дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE