Маргааш Ерөнхийлөгчийн төрсөн өдөр

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн өдөр маргааш /2018.3.3./ тохиох гэж байна. Тэрээр 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн. Харин 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн.

Тэрээр 1979 – 1990 онд Самбо бөхийн улсын шигшээ багт тамирчин, 1982 – 1990 онд Дүрслэх урлагийн байгууллагад зураач, 1990 – 2004 онд “Женко” ХХКомпанийн Ерөнхий захирал, 1997 – 2004 онд “Баянгол зочид буудал” ХКомпанийн гүйцэтгэх захирал, 1999 – 2004 онд “Мах Импекс” ХКомпанийн гүйцэтгэх захирал, 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 – 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 – 2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, 2017 оноос Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж байна.

Мөн 2006 оноос Жүдо бөхийн Холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт хашиж буй.  Ерөнхийлөгч Х.Баттулга нь 1995 онд Монгол Улсын гавъяат тамирчин юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

 

 

SHARE