Силвестр Сталлоне: Дахин амь орох сайхан байна!

Холливудын амьд домог болсон 71 настай жүжигчин Силвестр Сталлонег түрүү булчирхайн хорт хавдрын улмаас нас барсан тухай ташаа мэдээлэл хоёр хоногийн өмнө интернетээр нэг тарсан билээ. Үүний хариуд алдарт жүжигчин “Instagram” хуудсандаа түр зуурын мөндөр ороход охидоо хөл нүцгэн гадаа гарган үүдээ түгжиж дэггүйтсэн видеогоо дэлгэжээ.

50 гаруй, ихэвчлэн тулаантай кинонд тоглож нэр алдарт хүрсэн тэрээр өөрийн авсан видеонд “Дахин амь орох сайхан байна!” гэж егөөдөн хэлсэн байна. Силвестр Сталлоне зохиолыг нь өөрөө бичсэн “Рокки” хэмээх мэргэжлийн боксчны замналын тухай өгүүлэх киноны гол дүрд тоглон “Оскар”-ын шагнал гардаж байжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE