Анжелина Жоли Лондоны эдийн засгийн сургуульд лекц уншжээ

Холливудын од Анжелина Жоли Их Британийн кино урлагийн “BAFTA-2018” шагнал гардуулах ёслолд оролцсоныхоо маргааш нь Лондоны эдийн засгийн их сургуулийн оюутнуудад лекц уншжээ.

42 настай жүжигчин бүсгүй “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвтэй дамжааны хүрээнд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын тусгай элчээр ажилласан тухайгаа ярьж, байлдаан болж буй бүсэд эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулжээ.

Анжелина Жолигийн хөтлөн явуулдаг дамжаа өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сард дуусах ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE