“МИАТ” ТӨХК-ийн 2016-2017 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитын нээлт боллоо

Аудитыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоол, Үндэсний аудитын газраас 2018 онд нийлүүлэх аудитын болон ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд “Монголын Иргэний Агаарын Тээвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд  гүйцэтгэлийн аудит хийх нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор М.Давааням, аудитын менежер, ахлах аудитор, аудиторууд, “МИАТ” ТӨХК-ийн удирдлагууд оролцлоо.

“Монголын Иргэний Агаарын Тээвэр” төрийн өмчит хувьцаат компанийн 2016-2017 оны үйл ажиллагааны үр дүнд дараах чиглэлээр гүйцэтгэлийн аудит хийнэ. Үүнд:

  • Компанийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан, зохион байгуулж байгаа эсэх
  • Кoмпанийн хөрөнгө нөөцийг үр ашигтай удирдаж байгаа эсэх
  • Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо үр нөлөөтэй байгаа эсэх
SHARE