“Эрдэнэт”-ээр барьцаалсан зээлийн мөрөөр: “Г.Алтан захирал эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн”

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалж зээл авсан“Жаст”-ын Ш.Батхүүгийн асуудалтай зарим хэвлэл “Алтжин”-гийн Г.Алтанг холбоотой гэж бичиж байна. Тэгвэл Ш.Батхүү 2013 оны наймдугаар сард Г.Алтангийн талаар хэвлэлд ярьжээ. Тэрээр “…Асар их хэмжээний хөрс хуулалт хийсэн. Сард хоёр сая тонн хөрс зөөдөг байлаа ш дээ. Хөрөнгө оруулалт хийсээр байгаад ерөнхийдөө бол хүндрээд эхэлсэн. Сүүлдээ Г.Алтан захиралтай уулзсан. Г.Алтан захирал 50 хувьд нь орсон. Үйлдвэрлэл ажиллуулаад болохгүй болохоор Г.Алтан захирал хамгийн сүүлчийн бүх өрөмдлөгүүдийг хийлгэсэн л дээ. Хоёр гавъяат урьсан. Маш нэр хүндтэй хүмүүс л дээ. Тэднээр судалгаа хийлгүүлсэн. Тэд энэ доор чинь юун 25 тонн, юун арван хэд вэ. Ердөө дөрвөн тонн хүрэхгүй л алт байна гэсэн дүгнэлт гаргасан. Одоо бид энэ асуудлыг сөхөж тавина. Өнөөдрийг хүртэл надад юун ийм хэрүүл хийх манатай байлаа шүү дээ.
“Олон Овоот”-ын ашиглаж байсан тэр ордын хувьд бол үнэхээр нөөц байхгүй, байгаа дөрвөн тонныг авахад гаргах зардал нь олох орлогоосоо илүү, өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашиггүй. Г.Алтан захирлын хувьд эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн. Нэгэнт одоо ашиглаж байгаа ордыг цаашид олборлох нь эдийн засгийн үр ашиггүй тул бусад  “Х” лиценз бүхий 70 мянган га талбай дээрээ хайгуул хийж, орд олж, олборлолт хийх л гарц байгаа. Ер нь ирж үзсэн бүх геологичид маш сонирхолтой газар нутаг гэж хэлдэг үү гэвэл хэлдэг. Энд юм байгаа юу, байхгүй юу гэдгийг хэн ч шууд хэлж чадахгүй. Гэхдээ бол байх магадлал өндөр. Тэнд бол маш олон арван тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийх л ёстой л доо. Үүнийг хөрөнгө мөнгөний чадалтай, нэлээн хатуу нервтэй, санхүүгийн сахилга баттай хүн л хийж чадна. Г.Алтан захирлын энэ ажлыг манай банкууд ойлгож, хамтарч ажиллаж чадвал бас бүтэхгүй юм биш” гэж байлаа.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE