“Эрдэнэт”-ээр барьцаалсан зээлийн мөрөөр: “Анхны 20 сая долларын зээлийг авахад “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж өгсөн”

 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаанд тавьсан асуудал дэгдээд байгаа. Энэ хэргийн эзэн гэгдэж буй “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү 2013 оны наймдугаар сард “…Хамгийн анхны 20 сая долларын зээл авахад бол үнэхээр манайд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаж өгсөн. Баталгааг бол зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл нь байгаа. Тэр зээлээ бол би төлчихсөн юм. Энэ дээр улс хохирчихлоо гэх асуудал байхгүй. Дараагийн зээл болохоор Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдаж аваад, дэлхийн зах зээлд худалддаг “Стандарт” банк бидний хамтарсан бизнест олгосон зээл. Манай энэ зээлийн эргэн төлөлт зөрчигдөөд эхлэхээр банкны зүгээс “Эрдэнэт үйлдвэр”ийг орооцолдуулах сонирхолтой байгаа юм. Энэ асуудалд “Эрдэнэт” ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирно гэсэн ямар ч үндэслэл байхгүй. Тэр бүх үүрэг хариуцлага манай компани дээр, над дээр байгаа. Тэрнээс би энийгээ улсаар төлүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Тэгдэг ч ном журам ч байхгүй. Би ч энийгээ хэлдэг газар нь хэлж байгаа” гэж 2013 оны наймдугаар сард ярьж байжээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE