Террористуудад бүслэгдсэн ОХУ-ын “Су-25СТ” онгоцны нисгэгч гранат тэслэн амиа хорложээ

 

Сирийн “Хаяат Тахрир Аш Шам” террорист бүлэглэлийн дайчид энэ сарын 3-нд тус улсын Идлиб мужид ОХУ-ын “Су-25СМ” сөнөөгч онгоцыг зөөврийн зенит-пуужингийн “Игла” төхөөрөмжөөр буудан унагажээ. Сүйрсэн онгоцны нисгэгч шүхрээр газардаад бүсэлсэн террористуудтай буудалцаж байгаад амьд олзлогдохгүйн тулд гранат тэслэн амиа хорлосон байна.

“Хаяат Тахрир Аш Шам” бүлэглэл амь үрэгдсэн нисгэгчийн эд зүйлсийг харуулсан фото зургийг интернетэд дэлгэжээ. Фото зурагт Роман Николаевич Филиповын нэр дээрх нисгэгчийн үнэмлэх, гар утас, түрийвч болон хошууч цолтой түүнийг ОХУ-ын төрийн шагналд дэвшүүлсэн тухай баримт бичиг харагдах ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE