Фидел Кастрогийн хүү амиа хорложээ

Кубын хувьсгалын удирдагч Фидел Кастрогийн ууган хүү, шинжлэх ухааны доктор Анхел Кастро Диас-Баларт өчигдөр өглөө амиа хорлосон тухай “Prensa Latina” агентлаг уламжиллаа.

Анхел Кастро сэтгэл санааны гүн хямралаас үүдэн хэдэн сарын турш эмнэлэгт хэвтэж, улмаар гэрээр эмчлүүлж байжээ. 68 настай тэрээр Кубын Төрийн зөвлөлийн шинжлэх ухааны салбарын зөвлөх, тус улсын Шинжлэх ухааны академийн дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан аж. Анхел Кастро эрдэм шинжилгээний ажлуудаараа олон улсын эрдэмтдийн хүрээнд нэр хүндтэй байжээ.

Тэрээр амиа хорлохынхоо өмнө захидал бичиж үлдээсэн бөгөөд  Кубын удирдлага захидлын агуулгыг олон нийтэд мэдээлэхийг хоригложээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE