2009.10.6: Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол болов

Тэр үеийн хэвлэлүүдэд “…Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг аргын тооллоор 2009 оны аравдугаар сарын 6-ны, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр байгууллаа. Монголчууд бидний ирээдүйн олон “найдвар” болсон энэхүү гэрээ хир их үр өгөөжтэй, хэнд ашигтай болсоныг цаг хугацаа харуулна буй за.

Монгол улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компианы төлөөлөгчид Оюутогойн гэрээнл гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээг баяр ёслолын байдалтай зохион байгуулж, монголчууд талархан хүлээн авлаа.

Ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ, Засгийн газрын гишүүд, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компиануудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл гээд бусад албаны хүмүүс оролцлоо. Ёслолын арга хэмжээнд дээр нийт гурван гэрээнд гарын үсэг зурагдлаа.
Нэгдэх гэрээ буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрэдэс баялаг
Эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурлаа

Хоёр дах гэрээ буюу Хувь нийлүүлэгчийн гэрээнд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Эм Жи Эл” ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Энэбиш, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “ Айвенхоу Оюутолгой Лимитед” компани эрхзүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Недарландын Би Ви” ТУЗ-ын дэд дарга Питер Мередит, “Айвенхоу майнз Монгол Инк” ХХк-ын Ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Харин гурав дах гэрээ буюу Урьдчилгаа төлбөрийн гэрээнд Сангийн сайд С.Баярцогт,
“Айвенхоу майнз Монгол Инк” ХХк-ын ерөнхий захирал Кит Маршал нар гарын үсэг зурсан юм.
Гэрээнд гарын үсэг зурсаны дараагаар Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр,УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс Очир эрдэний бүлгийн Ерөнхи йзахирал Брет клейтон мөн УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Х.Бадамсүрэн , Ерөнхий сайд асан Д.Содном нар үг хэллээ” хэмээн бичиж байв.

Эх сурвалж: news1.mn 

SHARE