Домогт хоккейчин Яромир Ягр өөрийн эзэмшдэг багтаа шилжинэ

 

NHL буюу үндэсний хоккейн лигийн “Калгари Флэймс” багийн 46 нас хүрч буй Чехийн домогт довтлогч Яромир Ягр өөрийн хамтран эзэмшдэг “Кладно” багт шилжихээр болжээ.

Я.Ягр хоккейн карьераа 1988 онд Чехийн чухам энэ багт эхэлж, НХЛ-ийн хэд хэдэн баг, Италийн “Болцано”, ОХУ-ын “Авангард” багуудад тоглож байсан юм. 30 жил мэргэжлийн хоккейд зүтгэхдээ тэрээр “Питтсбург пингвинс” багийн бүрэлдэхүүнд хоёр удаа Стенлийн цом хүртсэн билээ. Тэрээр Чехийн шигшээ багийн хамт 1998 онд Наганогийн олимпод аваргалж, хоёр удаа дэлхийн аварга болж байсан бөгөөд удахгүй Пёнчаны олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE