Дээлтэй дарга дэгжин гэж жигтэйхэн

Манай дарга нар наадмаар, цагаан сараар дээл өмсдөг. Хамгийн үнэтэй даавуу торгоор, хамгийн гоё загвартай дээлийг хамгийн шилдэг оёдолчноор урлуулж өмсөцгөөнө.

Харин дээрх хоёр баяраас бусад үед дээлтэй харагддаг дарга бараг харагддаггүй юм.

Тэгвэл ямар ч баяргүй үед албаны арга хэмжээн дээр үндэсний дээл, улаан залаатай малгайгаар гоёсон хоёр ч даргыг харлаа. Эхнийх нь Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан. Тэрээр музей дээрээ болдог арга хэмжээндээ голдуу ингэж гоёж очдог болоод байгаа юм.

Дараагийнх нь Архивын ерөнхий газрын дарга Д.Хоролдамба. 2017 оны есдүгээр сарын эхээр Архивын ерөнхий газраас зохион байгуулсан “Газар-Улсын үндэс” үзэсгэлэнгийн нээлт дээр мөн л монгол хувцсаараа гоёж очсон юм.

Юутай ч, дээлтэй дарга дэгжин жигтэйхэн харагддаг юм байна билээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE