“Роснефть”-ийн саналыг монголчууд ингэж үзэж байжээ-4

Шатахууны үнэ нэмэгдлээ. Энэ цаг үед “…Хэрвээ тээр жил “Роснефть” Монголд 100 ШТС байгуулъя гэж байхад зөвшөөрчихсөн бол өдийд ингэж хэдэн шатахуун импортлогчдын аманд багтаж байхгүй байсан юм “ гэх яриа, санал чих дэлсээд хэд хонов. Тэгвэл тухайн үед “Роснефть”-ийн саналтай холбоотой ямар үйл явдал Монголд өрнөж байсан бэ. Тэр үеийн эх сурвалжуудын мэдээллийг түүвэрлэн хүргэе.

 

Сэтгэл түгшээсэн нефть

Сvvлийн vед хэвлэл мэдээллээр єргєн хэрэглээний барааны vнийн асуудал нэлээд шуугиан тарьж байгаа бєгєєд тэр дундаа шатахууны vнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас 100 ШТС барихаар тавьсан хvсэлт зэрэг асуудал

сонгуулийн дуулианаар ихээхэн улс тєржиж байгааг хараад Нефть импортлогч vндэсний компаниудын ассоциаци єнєєгийн бодит байдлыг ард тvмэнд ил тодоор дэлгэн тавих нь зvйтэй гэж vзлээ. АНУ-ын санхvvгийн зах зээлийн хямрал, алтны vнийн єсєлт, ам.долларын ханшийн уналт гэх мэт олон шалтгаанаар олон улсад газрын тосны vнэ єсч олон улсын бирж дээр нэг баррель тvvхий нефтийн vнэ 120 ам. доллар гараад байгаа нь аль хэдийнээ нийтэд тодорхой асуудал болсон тул энэ талаар ярьж нуршихаас илvv єнєєдєр яг манай улсын нефтийн зах зээл дээр чухам юу болоод байгаа, “Роснефть” компаний саналын талаар нефть импортлогч компаниудын санал ямар байгаа талаар тодруулан олон нийтэд vнэн зєв ойлоголтыг хvргэхийг зорилоо.

2007 оны жилийн эцсийн байдаар Монгол Улсын газрын тосны бvтээгдэхvvний жилийн хэрэгцээ 700 орчим мянган тонн бєгєєд энэ нь ОХУ-ын нийт хэрэгцээний 0.5 хувь орчим, “Роснефть” компанийн борлуулж буй нийт газрын тосны бvтээгдэхvvний 1.5 орчим хувь болж байна. Vvнээс vvдээд Монгол Улсад газрын тосны бvтээгдэхvvн нийлvvлсэн нийлvvлээгvй тус компанийн санхvvгийн байдалд онцгой нєлєєлєл гарахгvй гэдэг нь харагдаж байна. Харин Монгол Улсын хувьд эсрэгээрээ, бараг зуун хувь энэ компанийн нийлvvлэлтээс хараат байдалд байгаа нь бодит нєхцєл юм. Бараг гэж хэлж буйн учир нь нефть импортлогч компаниуд импортын энэхvv хараат байдлыг багасгаж, vйл ажиллагааныхаа эрсдэлийг бууруулахыг байнга эрэлхийлэн бага хэмжээний нефть бvтээгдэхvvнийг Казахстан, БНХАУ-аас импортлож байгаа юм. Гэвч эдгээр улсуудаас нийлvvлж буй бvтээгдэхvvний vнэ “Роснефть” компаниас илvv єндєр, тээврийн зардал их, болон экспортын хориг хязгаарлалт зэрэг нь дээрх улсуудаас газрын тосны бvтээгдэхvvнийг нийлvvлэхэд хvндрэл учруулж хэмжээг нэмэгдvvлэх боломжийг хаагдмал болгосоор байна. Манай газрын тосны vндэсний компаниуд болон бусад томоохон компаниуд нvvрснээс шингэн тvлш боловсруулах, тvvхий нефтийн хайгуулын талбайд хайгуул хийх зэрэг ажлуудын эхийг тавьж байгаа боловч эдгээр нь хєрєнгє оруулалт ихээхэн хэмжээгээр шаардсан урт хугацаанд буюу 5-7 жилд vр ашгаа єгєх тєслvvд тул тэр болтол дээрх хараат байдал vргэлжлэх хандлагатай байна.

Дээрх нєхцєлд “Роснефть” компаний мянганы замын дагуу 100 ШТС-ээ байгуулах саналд ямар хариулт єгєх нь зvйтэй вэ гэсэн асуулт урган гарч ирж байна. Монгол улсад нийт 1200 ШТС байгаа бєгєєд 100 ШТС дотоодын зах зээлийн 10%-д ч хvрэхгvй гэж ярьж буй нь єнгєц ойлголт юм. Учир нь эдгээр 1200 ШТС-ийн тал хувь нь хуучны сумын тєв болон алслагдсан цэгvvдэд байгуулсан эдийн засгийн vр ашиггvй, борлуулалтын зах зээлгvй ШТС-ууд эсвэл зєвхєн улирлын чанартай заримдаг vйл ажиллагаатай ШТС-ууд байна. Иймд бодит ШТС-ын тоо 1200 биш 500-600 орчим гэж vзэж болох тул 100 ШТС нь 20 орчим хувийг эзлэхээр байна.
Энэ тохиолдолд ч ШТС-ын тоог заах нь зах зээлд эзлэх хувь хэмжээг тогтоох найдвартай арга болж чадахгvй юм. Нэгэнт орж ирсэн бизнес, тэр тусмаа нийлvvлэгч гол компаний харьяа ШТС-ууд, Монголын бусад компанид vнийн ялгаатай нийлvvлэх, нийлvvлэлтийн квот тогтоох зэрэг олон аргыг хэрэглэж зах зээлээ хэдэн ч хувьд хvргэх боломжтой бєгєєд vvнд Монгол улсын Засгийн газраас хараа хяналт тавихад хvндрэлтэй юм. Монголын vндэсний компаниудын хувьд хуучин тєрийн ємчит компанийн vнэ бvрдvvлж байсан 3-5%-ийн ашигтай байх уламжлалыг баримтлан vйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Тэгэхээр гадаадын компанийн орж ирээд энэ хэмжээний ашгийн тvвшинд удаан хугацаанд vйл ажиллагаа явуулах магадлал бага тул аажмаар vнэ єсєхийг vгvйсгэх аргагvй юм.

Гэвч дээр дурьдсанчлан асуудлыг шийдвэрлээгvй тохиолдолд vнийн дарамтыг нэмэгдvvлэх, квот тогтоох хандлага ажиглагдаж буй бєгєєд энэ нь зєвхєн нефть импортлогч компаниудад бус манай нийт эдийн засагт томоохон сєрєг нєлєє vзvvлж болзошгvй юм. Ялангуяа нийлvvлэлтийн квот нь манай экспортын нийт бvтээгдэхvvний 70%-ийг бvрдvvлдэг уул уурхайн салбарт хvнд цохилт болохоос гадна Атрын III аяныг хэрэгжvvлэх нєхцєлийг бvрэн хааж улмаар нийт эдийн засагт ихээхэн хохирол учруулж болох юм. Одоогийн байдлаар Монгол Улсын шатахууны тавдугаар сарын хэрэгцээний 30 хvрэхгvй хувийг импортлох гэрээ байгуулагдаад байгаа бєгєєд цаашид хэрхэх талаар тодорхойгvй байна. Иймд Монгол Улсын Засгийн газар яриа хэлэлцээрийг аль болохоор нааштай хэлбэрээр шийдvvлэх чиглэлээр ажиллана гэдэгт найдаж байна. Ямартай ч гэсэн газрын тосны нийлvvлэлтийн хараат байдлаас гарах арга зам сvвэгчлэхийн хамтаар бєєний жижиглэнгийн борлуулалтын сvлжээгээ давхар гадны хараат байдалд оруулахгvйн тєлєє хичээх шаардлагатай болоод байна.

Монгол Улсын газрын тосны бvтээгдэхvvний дотоодын зах зээлийн байдлын талаар дурьдахад дээр єгvvлсэн 700 орчим мянган тонн буюу дотоодын зах зээлийн жилийн нийт хэрэглээг газрын тосны бєєний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 100 гаруй компани бvртгэгдээд байгаагаас тоймтой 10 орчим компани нийлvvлж, ойролцоогоор 7000 хvнийг ажлын байраар ханган vйл ажиллагаа явуулж байна. Салбарын онцлог нь бензин шатахуун нь бvтээгдэхvvний хэв загвар, онцлогоор ялгарах зvйл бага тул энэхvv салбарт vнийн єрсєлдєєн хvчтэй явагддаг бєгєєд шатахууны жижиглэнгийн борлуулалтын олон улсын цэвэр ашгийн жишиг тvвшин хоёр хувьтай байна. Тvvнчлэн шатах тэсрэх чанарын бvтээгдэхvvн гэсэн утгаараа хєдєлмєр хамгаалал, аюулгvй ажиллагаа, байгаль орчны хамгааллын олон стандарт, журмыг хангах зорилгоор ихээхэн хэмжээний байнгын хєрєнгє оруулалт шаардагддаг салбар юм.

Монгол Улсын Засгийн газар инфляцийг аль болох доогуур тvвшинд барих бодлогын хvрээнд хилээр орж ирж буй нефть бvтээгдэхvvний vнийн єсєлтийн зєрvvг Засгийн газраас татаас хэлбэрээр олгож, оронд нь нефть бvтээгдэхvvний vнийг єсгєхгvй байлгах саналыг єнгєрсєн оны сvvлээр нефть импортлогч компаниудад тавьсан бєгєєд нэгдvгээрт Засгийн газрын бодлогыг дэмжих, хоёрдугаарт нийт эдийн засагт vнийн хєєрєгдєл гаргахгvй байх гэсэн vvднээс дээрх саналыг зєвшєєрєн vнийг 2008 оны гуравдугаар сарын 15 хvртэл тогтвортой барьсан боловч Засгийн газраас олгосон татаасын хэмжээ болох нийт 12.5 тэрбум тєгрєг нь зєвхєн хоёрдугаар сарын 15 хvртэлх vнийн зєрvv байсан бєгєєд тvvнээс хойш гуравдугаар сарын 15 хvртэлх бvтэн нэг сарын vнийн зєрvv олгогдоогvй юм. Иймд нефть импортлогч компаниуд импортын vнийн єсєлтийг даган vнээ єсгєхєєс аргагvй байдалд орж нэг литр шатахууны vнийг 60-110 тєгрєгєєс єсгєсєн бєгєєд энэхvv єсєлт нь бусад єргєн хэрэглээний бараа бvтээгдэхvvний vнэнд маш бага хэмжээний нєлєє vзvvлэх тооцоог эдийн засагчид хийж мэдэгдэж байсан билээ.

Тvvнээс хойш нэг тонн шатахууны импортын vнэ дєрєвдvгээр сард тєрлєєсєє хамааран 60 ам.доллараас 133 ам.доллараар єссєн ба тавдугаар сард гуравдугаар сарын vнээс даруй 122 ам.доллараас 186 ам. доллараар єссєн vнийн санал ирээд байна. Vvний дээр гаалийн татвар, нефть бvтээгдэхvvний онцгой албан татвар, албан татвар (замын татаас г.м.), НЄАТ нь vнэ єсєхєд даган єсч бvтээгдэхvvний єртгийг улам нэмэгдvvлж байна. Энэ хугацаанд нефть импортлогч компаниуд vнийг гуравдугаар сарын 15-ны тvвшинд хэвээр хадгалан барьснаар дєрєвдvгээр сард 4.4 орчим тэрбум тєгрєгийн vнийн зєрvvний алдагдал хvлээсэн бєгєєд тавдугаар сард дахин 8.7 тэрбум тєгрєгийн vнийн зєрvvний алдагдал хvлээхээр байна. Иймд УИХ болон Засгийн газар оновчтой арга хэмжээ аваагvй тохиолдолд vнийг барин алдагдлыг хvлээх нь манай нефть импортлогч vндэсний компаниудын vйл ажиллагаанд ихээхэн хохиролтой болж байна. Vнийг тодорхой хугацаанд тогтвортой барьж болох нэг арга нь нефть бvтээгдэхvvнд тавигддаг олон тєрлийн албан татваруудыг тодорхой хугацаагаар тэглэх явдал юм. Нефть бvтээгдэхvvний гаалийн татвар, онцгой албан татвар, албан татвар (замын татаас г.м.), НЄАТ зэрэг нь нийлээд нефть бvтээгдэхvvний vнийг 20%-25 хувиар нэмэгдvvлдэг байна.

Эцэст нь хэлэхэд татвар татаас нь зєвхєн богино хугацаанд дараагийн алхмыг шийдтэл хэрэглэж болох аргууд бєгєєд Монгол Улс 1990-ээд оноос эхлэн зах зээлийн эдийн засгийг сонгож зах зээлийн зарчмаар тууштай хєгжиж дотоодын нийт бvтээгдэхvvний 90 гаруй хувийг хувийн хэвшлээс бvрдvvлэх болсон энэ амжилтаасаа цаг зуурын бэрхшээлээс болж ухрах нь зохисгvй юм. Харин vvний оронд алсын хараатай бодлого явуулж, эрчим хvчний эх vvсвэрийг шийдвэрлэхэд vндэсний компаниудыг нэгтгэн ажиллуулж, vнийг чєлєєлж, єрсєлдєєн, хувийн хэвшлийн хєгжлийг дэмжин, зах зээлийн нєхцєлд дасан зохицох боломж олгох нь зvйтэй юм. Шатахууны vнэ улам бvр єсч байгаа энэ vед Монголчууд бид хvчээр vнийг хямд барихыг Засгийн газар болон бизнес эрхлэгчдээс шаардахын оронд єєрсдийн хэрэглээг яаж багасгаж хэмнэж болох вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй болж байна.

2008.5.9. Нефть, хийн ассоциаци

SHARE