Сирид Оросын “сайн дурын” 131 байлдагч амь үрэгджээ

 

“Reuters” агентлагийн мэдээлснээр, ОХУ Сирид өнгөрсөн оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл байлдааны ажиллагаанд оролцохдоо 131 байлдагчаа алдсан ажээ. Үүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров үгүйсгээгүй бөгөөд, “Өөр улсад манай иргэд байлдааны ажиллагаанд хувиараа, сайн дураар оролцож байдаг нь гайхах зүйлгүй. Иймд ОХУ-ын иргэдийг энэ талаар эрх зүйн талаас дэмжих нь зүй биз ээ” гэжээ.

ОХУ сүүлийн хэдэн жилд “сайн дурын” гэгч олон цэргийг Украин болон Сирид илгээсэн билээ. Украины фронтод хаана байсан Сибириэс татагдсан буриад танкчид хүртэл амь үрэгдсэн бөгөөд тэд яавч сайн дурынхан биш байсан биз ээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE