ОБЕГ-ын дарга Т.Бадрал ажлаа өгсөн үү?

Сүүлийн хэдэн жилд дарга нь тогтвортой байгаад байгаа хуруу дарам цөөхөн байгууллага бий. Тэдний нэг нь ОБЕГ юм.

Харин Т.Бадрал генералыг өөрчилсөн байж магадгүй мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өгсөн байна. Тэрээр цахим хуудаастаа “…Амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал суманд ОБЕГ-ын дарга Б.Ууганбаярын хамт ажиллаад ирлээ” гэж бичжээ.

Үүнээс үзвэл ОБЕГ-ын дэд дарга байсан, хурандаа Б.Ууганбаяр тушаал дэвшиж дарга болсон бололтой юм. УИХ-ын гишүүн хүн ийм зүйл алдаагүй байж таарна.

Ер нь бол цэргийн хүний албан тушаал, цолыг алдаатай хэлэхэд тэд “боож үхдэг” улс. Олон жил төр түшилцсэн Д.Дамба-Очир гишүүн ийм юман дээр алдана гэж юу байхав.

Тэгээд ч Засгийн газар сүүлийн үед томилгоо, халаа сэлгээг чив чимээгүй хийдэг болсон билээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE