“ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан факт байна”

АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн дарга Г.Баасан өнөөдөр /2018.1.9./ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ өөрт нь ирсэн авлигын талаарх мэдээллүүдийн талаар ярьсан юм. Г.Баасан хэлэхдээ “…Ийм мэдээллүүдийг АТГ руу оруулахаар 60 тэрбумын хэрэг шиг замхарчих вий гэж болгоомжилж байна.

Бас энэ мэдээллийг өгсөн мэдээлэгчийн аюулгүй байдал хангагдахгүй учраас АТГ-т өгч чадахгүй байна гэсэн юм. Тэрээр ийм асуудлууд өөрт нь олон ирснийг дурдаад “…ШУТИС-ийн оюутнуудын төлбөрөөс 3-4 тэрбум төгрөг завшсан факт байна” гэж мэдэгдэв.
Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE