Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хаана явна?

 

Шинэ он гарч, ажил алба эхлээд хоёр хонож байна. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын амралт дуусаагүй бололтой. Энэ хоёр албан тушаалтны улс орныхоо төлөө хэрхэн, яаж ажиллаж хөдөлмөрлөж байгааг мэдэж болдог ганц л суваг байдаг юм. Ерөнхийлөгчийнхийг www.president.mn, Ерөнхий сайдынхыг www.zasag,mn албан ёсны мэдээллийн сайтаас нь авч болдог.

Энэ хоёр сайтын “хэлж” буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны арвахоёрдугаар сарын 31-ний үдшийн 00 цагийн орчимд ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлснээс хойш сураг алдарсан байна. Харин Ерөнхий сайд 2017 оны арвахоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсэн түүхт өдрийг тохиолдуулан төрийн одон медаль гардуулж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын хамт Чингси хааны хөшөөнд цэцэг өргөн, хүүхдийн Харшийн сүлд модны наадамд оролцсоноосоо хойш таг чиг байна. Гайгүй байгаа даа?

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE