Браво, С.Баатаржав хурандаа

С.Санаа
Өлгийтэй хүүхдүүдээс бусад нь шинэ жилийн party-д орж байна. Албан байгууллага, анги хамт олон, нутаг ус, найз нөхөд, хамаатан садны гээд шинэ жилийн арга хэмжээ тасрахгүй. Төрийн бүх байгууллага шинэ жил тэмдэглэж буй юм. Харин ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч С.Баатаржав бие бүрэлдэхүүнээ шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхыг үүрэгджээ. Ингэхдээ тэрээр “Шинэ жил бол гэр бүлийн баяр. Харин тэр үеэр бид ард иргэдийн аюулгүй, амгалан тайван байдлыг хангах хэрэгтэй” гэжээ. Энэ шийдвэрийг олон нийт “Браво” хэмээн хүлээн авч байна. Энэ жишгийг төрийн бүх алба дагах ёстой юм.

Эх сурвалж: news1.mn

SHARE