Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг шинэчлэн батлав

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль, дадлага зохион байгуулах заавар”-ыг шинэчлэн баталлаа.

Энэхүү тушаал гарсантай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2013 оны А/331 дүгээр тушаал хүчингүй болсон тул шинэчлэн баталсан зааврыг хэрэгжүүлж ажиллахыг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын дарга, захирагч нарт үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

SHARE