Д.Гантулгын л гавьяа

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг мэдэхгүй танихгүй хүн Монголд байхгүй. УИХ-д хэд сонгогдсон ч хэн ч танихгүй нөхөд байж л байдаг. Муу юманд заавал сайн тал байдаг. Тэр “од” болж үлдсэн. Гэхдээ муу нэртэй л дээ.

Харин өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хязгаарласан шийдвэр гаргасантай Д.Гантулга шууд холбогдоно. УИХ-ын тухай хуулийн тэр заалтыг хэвээр үлдээнэ гэж зүтгэсэн гишүүн Д.Гантулгыг өмөөрсөн болно. Энэ нь хувь хүний ёс суртахууны үнэлэмж болж хувираад Д.Гантулгатай хамтдаа “од” болж магад байгаа юм. Тиймээс Ц.Даваасүрэнгээс өөр гишүүн элдвийн юм ярьсангүй. Ярих ч үгүй байх.

Цэцийн энэ шийдвэрийг ард түмний талаас харвал маш таатай эд. УИХ-ын гишүүний дархан эрх эдлээд энэ мэтээр бусдыг элдэвлээд явдаг байдал үүгээр дуусгавар болж байна гэсэн үг. Тийм учраас яг энэ асуудал дээр Д.Гантулгын l гавьяа болж харагдаад байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE