Ломбын Эрхэмбаяр хурдан морины тэжээлийн жор боловсруулжээ

АН-ынхан “амралт”-тай байна. 2020 оныг хүртэл тус тусын ажлаа эрхлэн тун чиг завгүй яваа хүмүүс олон байгаа бололтой. Олонд мэдэгдэж буйгаар М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төсөл хэрэгжүүлж, хээрээр гэр хийж “тэнээд” завгүй. Ц.Оюунгэрэл нийслэлчүүдийг жорлонгийн шинэ дэвшилд хүргэх гээд, өмнөговьчуудын Тост, Тосонбумбыг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгээс аврах гээд мөн л завгүй явна.

Тэгвэл АН-ын генсек асан Ломбын Эрхэмбаяр үндсэн мэргэжлээрээ эрдмийн ажил хийснээ саяхан дуусгажээ. Тэрээр хурдан морины “Амар”, “Шингүүртэй овъёос” зэрэг шминэ нэр төрлийн тэжээлийн жор боловсруулж дуусгажээ. Л.Эрхэмбаяр уг нь ХААИС-ийг генетикч, мал зүйч мэргэжлээр дүүргэсэн. Сүүлд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсчээ. Нийслэлчүүдийг өндгөөр хангадаг “Түмэн шувуут”-ийн эзэн юм. Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр 2011 оноос хойш ажиллаж байгаа.

Л.Эрхэмбаяр нь 1985-1987 онд Архангай аймгийн Үржил-селекцийн станцын ахлах мэргэжилтэн, 1987-1989 онд Архангай аймгийн Тариат суманд багийн Засаг дарга, Улсын үржлийн эрхлэгч,  1989-1992 онд Ихтамир сум дахь Өндөр уулын бүсийн Эрдэм шинжилгээний станцын эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч,  1992-1996 онд “БЭЭТ” ХХК-ийн захирал,  1996-1999 онд Архангай аймгийн Засаг дарга, 1999-2001 онд ЗГХЭГ-т орон нутгийн асуудал хариуцсан референт, 2001-2009 онд Батнаяд, Түмэн шувуут, Дорнод Монголын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн төв зэрэг компанийн ТУЗ-ийн дарга, зөвлөх, 2009-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх, 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх, 2015-2016 онд Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Мөн 2003-2012 онд СХД-ийн АН-ын дарга, 2008-2012 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан юм.

Эх сурвалж: www.news1.mn Б.Баяр

SHARE