МАН-ын бүлэг хуралдахгүй байгаа нь ЗГХЭГ-тай холбоотой юу, Занданшатар сайд аа?

УИХ дахь МАН-ын бүлэг гурав дахь удаагаа хуралдсангүй. Хэлэлцэх асуудал байхгүй гэсэн шалтгаанаар хоёр удаа, ирц хүрээгүй гээд нэг удаа цуцлагджээ. Хоёр дахь хурлын дараа зарим гишүүн “Ийм маягаар цаашаа яваад байж болохгүй. Засгийн газраас хэлэлцэх асуудал орж ирэхээ болилоо. Сүүлдээ Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нь ч Бүлгийн хурал руу орж ирэхээ болилоо” гэж шүүмжилсэн байна. Энэ бүхнээс үзэхэд МАН-ын бүлгийн хуралдаан Засгийн газраас болоод байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, бүлгийнхээ хуралд хуулийн төсөл оруулах ажлыг хариуцах үүргээ умартсан таны буруу юу Занданшатар сайд аа гэж асуух хүн олон байна шүү.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE