“…Би нэр дэвшихгүй ээ” гээд татгалзчих ухаан алга уу, Гантулга гишүүн ээ?

 

УИХ-ын хамгийн залуу гишүүн гээд л сүр дуулиантайхан Төрийн ордонд заларсан хүн бол Д.Гантулга гишүүн юм. Харамсалтай нь хэдхэн сар болоод Монгол төрийн түшээгийн нэр хүнд, Хэнтий нугийнхаа нэрийг баастаж орхисон.

Төрийн байтугай жирийн эр хүний хол явдаг хэрэгт холбогдож орхив. Бас болоогүй, энэ талаараа Төрийн ордонд мэдээлэл хийж олныг цочирдуулсан.

Мань эрийн балаг гэж болохоор нэг үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хумих шийдвэр гаргав. Тайван цагт бол энэ боломжгүй эд л дээ. УИХ энэ шийдвэрийг Цэцээр яаж ийгээд гаргуулахгүй байж дөнгөнө. Гэтэл “ногоон гэрэл”-ээр яваад шийдэгдсэн Цэцийн шийдвэрийг эсэргүүцэхээр Д.Гантулгыг өмгөөлсөн болчих гээд гишүүдэд хүнд байгаа бололтой юм. Гэхдээ энэ шийдвэрт олон нийт талархалтай байгаа юм байна лээ.

Дээрээс нь мань Д.Гантулга Монголын Залуучуудын холбооны 2017 оны “Бүтээгч улстөрч залуу” номинацид нэр дэвшчихсэн тууж явна гэнэ. Сошиалаар нэг яриа байна. Энэ шагналд түүнтэй зэрэгцэж нэр дэвшсэн олон улстөрч нэрээ татаж, татгалзсан байна. Тиймээс Д.Гантулга гишүүнд нэг зөвлөгөө хэлмээр болоод болдоггүй. “…Би нэр дэвшихгүй ээ” гээд татгалзчих ухаан гаргах хэрэгтэй байна, Гантулга гишүүн ээ.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE