Шатрын шаг хэмээх үг “Хаан нас барсан” гэсэн үгнээс үүсэлтэй

 

-Шатрын шаг хэмээх үг перс хэлний “Shah mat” буюу “Хаан нас барсан” гэсэн үгнээс үүсэлтэй ажээ.

-Шатрын эхний дөрвөн нүүдлийг 318.979.564 янзын хувилбараар тоглох арга байдаг ажээ.

-1956 онд Лондоны Вэмблей цэнгэлдэх хүрээ­лэнд болсон хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Манчестер Сити багийн тоглогч Бурт Траутман нэг тоглогчтой мөргөлдөж хүзүүндээ хүнд гэмтэл авсан байна. Гэвч тэрээр хүнд гэмтлээ тоолгүй тоглолт дуустал 17 минут тогложээ.

-Дэлхийгээс өөр газар сансар огторгуйн гариг ертөнцөд тоглосон ганцхан спортын төрөл байдаг аж. АНУ-ын сансрын нисгэгч Алан Шепард 1971 онд саран дээр гольф тоглосон байна.

-Тамирчин биш энгийн хүн ширээний теннисний цохиураар тоглоход цохилтын хурд нь 185 километр цагийн хурдтай байдаг ажээ.

-Газрын теннисний түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тоглолт бол Вимблдон 2010 оны аварга шалгаруулах тэмцээн. АНУ-ын тамирчин Жон Ишнер болон Францын тамирчин Николас Махут нар 11 цаг таван минут тоглосон байна.

-Гимнастик гэсэн үг нь грек хэлний нүцгэн гэсэн үгнээс үүсчээ.

-Боксын түүхэнд дөрвөн тамирчин эхний тойргийн тоглолтын 11 дэх секундэд нокаутад орж ялагдаж байжээ.

-Дэлхийн хөлбөмбөгийн холбоо дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байгуулах хүсэлт тавьдаг улс оронд хамгийн багадаа найман цэнгэлдэх хүрээлэнтэй байхыг шаарддаг байна. Иймээс хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил 12 цэнгэлдэх хүрээлэн барьсан аж.

-Бразилд болсон дэлхийн хөлбөмбөгийн 20 дахь удаагийн аварга шалгаруулах 2014 тэмцээнд Германы баг Аргентины багийг 1:0 харьцаагаар хожиж түрүүлсэн. Ингэснээр Өмнөд Америкт зохион байгуулсан тэмцээнд түрүүлсэн анхны Европын баг болжээ.

-Хүн морь болон өөр ямар ч амьтнаас илүү холын зайд гүйхэд сайн ажээ. Анхны марафон гүйлт Нью-Йоркт болж, 127 тамирчин гүйсэн байна. Харин 1998 онд 32 мянган хүн оролцсон гүйлт болжээ.

-Эрдэмтэд зүрхний шигдээс өвчний шинж тэмдэг хөлбөмбөгийн торгуулийн цохилтыг гүйцэтгэхийг үзэх үеэр ихэсдэг болохыг илрүүлсэн байна.

-Дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт бол хөлбөмбөг ч загас барих тэмцээнд нь дэлхийн хамгийн олон хүн оролцдог ажээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE