ЖАЙКА-ийн сургалт төгсөгчдийн холбооноос дэмжлэг үзүүлжээ

  ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбоо (JAAM) хамтран сургалт төгсөгчдийнхөө сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сургалтын хүрээнд төлөвлөж байсан үйл ажиллагааны биелэлтэнд дэмжлэг үзүүлэх зорилготой “Follow up” сургалт семинар зохион байгуулах төсөлд нийт 20 гаруй саналаас Ногдол, өр дуудах төвийн “Япон улсын татварын өр дуудах төвийн туршлагыг нэвтрүүлэх нь” сэдэвт төсөл шалгарсан бөгөөд тус сургалтыг санхүүжүүлж, дэмжлэг үзүүллэв.

   Сургалтанд Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргүүдийн татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн татварын улсын /ахлах/ байцаагч нар, Татвар төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын ахлах байцаагч, бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч нар оролцож, “Утсаар өр дуудах Япон улсын туршлагыг Монголын татварын албаны үйл ажиллагаанд нутагшуулах явцыг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар  сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

   Энэхүү сургалтанд зочноор ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн зөвлөх Кумакура Шигэо, ЖАЙКА-ийн Сургалт төгсөгчдийн холбооны (JAAM) нарийн бичгийн дарга Д.Батжаргал нар оролцож Сурч мэдсэнээ ажил хэрэгтээ нэвтрүүлж бусдад мэдлэг олгож байгаад талархан хойшид дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

   Сургалтын үр дүнд оролцсон дүүргийн татварын хэлтсийн орлогын тасгийн аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нар Ногдол, өр дуудах төвийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан хамтарч ажиллахаар болжээ.

SHARE