Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагч нарын сургалт боллоо

 Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас Татварын албаны хуулийн мэргэжилтэн, магадлагч нарын сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд амжиллтай зохион байгуулж дууслаа. Тус сургалтанд УТОХГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтсийн хуулийн мэргэжилтэн, татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлийн магадлагч 45 албан хаагч хамрагджээ.

   Сургалтаар “Татварын ерөнхий хуулийн бүтэц, агуулга, харьцуулалт”  сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор, дэд профессор П.Одгэрэл, “Хуульч мэргэжлийн сэтгэл зүйн онцлог” сэдвээр МУИС-ийн боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлаач, Б.Золзаяа, “Захиргааны ерөнхий хууль ба татварын харилцаа” сэдвээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, “Захиргааны акт хүчингүй болох ба Илт хууль бус болохын ялгаа: Татварын улсын байцаагчийн шийдвэр” сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, “Татварын хууль тогтоомжийн хийдэл, түүнийг даван туулах арга зам” сэдвээр “Эрнст & Янг Монголиа”  ХХК-ийн татварын бодлого, зөрчлийн асуудал хариуцсан захирал О.Тэнгис нар тус тус хичээл заалаа. Мөн сургалын үеэр ТЕГ-ын ХХХГ-ын татварын улсын байцаагч Б.Баттогтохын “Татварын эрх зүйн маргаан” II номын нээлт болов.

SHARE