Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги 30 нас хүрлээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Тус анги нь 1987 онд Дархан-Уул аймгийн харьяа 72-р Гал команд нэртэйгээр БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн 272-р тоот тушаалаар 25 хүний бүрэлдэхүүнтэй 3 автомашинтай батлагдаж, 1987 оны 12-р сараас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Улмаар 1995 оноос Сэлэнгэ аймгийн харьяа Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги болсон юм.

Ойн баяраа тохиолдуулан албан үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэгт ажилдаа амжилт гаргасан аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганбаярыг  Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Сайшаалын үнэмлэх”-ээр, Механик-жолооч а/а Ж.Эрдэнэдэлгэрийг ОБЕГ-ын даргын “Баярын бичиг”-ээр шагналаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

SHARE