Сэтгүүлзүйн салбарын 2017 оны шилдгүүдийг шалгаруулна

 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН 2017 ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ

ЗОРИЛГО: Салбарын оны шилдгүүдийг шалгаруулан алдаршуулах, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачлагыг өрнүүлэх, мэргэжлийн сэтгүүлзүйн үнэлэмжийг тодорхойлоход оршино.

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: Монголын үндэсний сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын 2017 оны шилдгүүдийг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар дараахи номинациар шалгаруулна. Үүнд:

1. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

Монгол Улсын 2017 оны “Шилдгийн шилдэг сэтгүүлч” – 1

2017 оны хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер – 1

2017 оны сэтгүүлзүйн шилдэг судлаач – 1

2017 оны сонины шилдэг сэтгүүлч – 1

2017 оны сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны радиогийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны телевизийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч -1

2017 оны орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1

2017 оны гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1

2. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА:

Монгол Улсын 2017 оны “Хэвлэл мэдээллийн шилдгийн шилдэг байгууллага” – 1

2017 оны шилдэг сонин – 1

2017 оны шилдэг сэтгүүл – 1

2017 оны шилдэг радио – 1

2017 оны шилдэг телевиз – 1

2017 оны шилдэг мэдээллийн сайт – 1

2017 оны орон нутгийн шилдэг телевиз – 1

2017 оны орон нутгийн шилдэг сонин – 1

НЭР ДЭВШҮҮЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Нэр дэвшиж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.

Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ. Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.

Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.

Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.

Нэр дэвшсэн бүтээлийг тусгай комисс шалгаруулна.

НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис. 503 тоот.

Утас: 11-330948, 99591196, 99736725.

И-Мэйл: mseonline@yahoo.com   НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:

2017.XI.1 – 2017.XII.01-ний хооронд ажлын цагаар хүлээн авна.

Шагналыг МСНЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээн дээр 2017.12.08-нд гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

SHARE