БНХАУ-ын Хууль зүйн сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай уулзлаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсад ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын  Хууль зүйн сайд Жан Жюнь  тэргүүтэй төлөөлөгчдийг 2017.11.06-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНХАУ-ын Хууль зүйн яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Кан Иу, Тамгын газрын дарга Лиу Фучен, БНХАУ-ын Хууль зүйн яамны Хууль тогтоомжийн газрын дарга Хуан Хуй, Бээжин хотын Хууль зүйн тэнхмийн дарга Мио Лин, БНХАУ-ын Хууль зүйн яамны тамгын газрын мэргэжилтэн Сун Хайтао, Монголын талаас ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн гадаад харилцааны хэлтсийн референт Г.Билгүүн нар оролцов.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

SHARE