С.Амарсайхан НИТХ-ын дарга болох юм бол Су.Батболд суудалдаа үлдэнэ. Харин…

 

НИТХ-ын XI хуралдаан ирэх даваа гаригт үргэлжлэн хуралдана. Энэ хурлаар НИТХ-ын даргаг сонгоно. Мөн ирэх оны нийслэлийн төсвийг хэлэлцэх, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой олон асуудал хэлэлцэхээр хүлээгдэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр НИТХ-ын даргад нэр дэвшсэн С.Амарсайхан, Д.Баярсайхан хоёр өрсөлдөнө гэж байна. Харин хэн нь НИТХ-ын дарга болох вэ гэдэг тохироо энэ амралтын өдрүүдэд хийгдэж байгаа юм. С.Амарсайханыг МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Д.Баярсайханыг МАН-ын дарга М.Энхболд зүтгүүлж байгаа гэх мэдээлэл эртнээс гарсан. Тиймээс “дээгүүрээ” Засгийн газрыг 60:40-өөр  томилох хуваарилалт нийслэл  дээр ч адилхан хэрэгжинэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг нь НИТХ-ын даргаа, нөгөө нь Нийслэлийн Засаг даргыг авна. Тэгэхээр ирэх даваа гаригт С.Амарсайхан НИТХ-ын дарга болох юм бол М.Энхболдын хүн гэгддэг Нийслэлийн Засаг дарга Су.Батболд суудалдаа үлдэнэ. Харин Д.Баярсайхан НИТХ-ын дарга болбол МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрөө Нийслэлийн Засаг дарга болох тохироо яригдаж байгаа гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: www.aguulga.mn А.Баатар

SHARE