Б.Цээпилдорж “…Ална шүү” гэж агсамнах хүн мөн үү?

С.САНАА

МАН-ын Бага хурал дээр Сэлэнгийн нэг төлөөлөгч “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Манай Сэлэнгийнхэн та нарыг заначихсан байгаа” гэж агсам тавьсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үг агсам гэхээсээ заналхийлэл. Төрийн түшээдийг хэдэн арваар нь ална гэж занана гэдэг зүгээр орхиж боломгүй эд юм.

Гэхдээ ингэж хэлсэн хүн нь өдгөө ТОСК-ийн дэд захирал ажилтай Б.Цээпилдорж гэж зарим хэвлэлд бичжээ. Энэ талаар эх сурважлаас тодруулахад “…Б.Цээпилдорж тэгж агсам тавих хүн биш. Тэрээр төрийн албанд олон жил ажилласан сайн менежер, төрийн албан хаагч. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан хүн” гэсэн юм.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE