МАН-ын Хяналтын хорооны дарга Х.Болдмандалын эхнэр Ж.Болормааг Төрийн нарийн бичгийн даргаар томилжээ

Засгийн газрын 2017.9.27-ны хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон.

Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй,  улсад 29 жил, үүнээс төрийн албанд 20 жил ажиллажээ.  Жанчивдоржийн Болормаа нь 1972-1982 онд Дорнод аймгийн I арван жил, 1982-1986 онд Улсын багшийн дээд сургуулийн Физик математикийн багш мэргэжлээр төгссөн. 1994-1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Төрийн удирдлагын менежер 2001-2003 онд МУБИС-ийн Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр хамгаалсан.

1986-1995 онд Дорнод аймгийн I арван жилийн сургуулийн Физик математикийн багш,  1995-1996 онд МАН-ын удирдах төв аппаратийн Улс төрийн ажилтан, 1996-1997 онд УИХ дахь МАН бүлгийн Боловсролын асуудал хариуцсан референт, 1997-2000 онд УИХ-ын хурлын гишүүний орон тооны ажилтан, 1997-2000 онд НАМЭХ-ны Гүйцэтгэх захирал, 2000-2012 онд Нийслэлийн боловсролын газрын Дэд дарга, 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар ажиллаж байгаад ийн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Ж.Болормаа нь МАН-ын Хяналтын хорооны дарга Х.Болдмандалын эхнэр юм байна. Мөн Засгийн газар түүнийг томилсон нь хууль бус гэдэг мэдээлэл бас байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE